Нийслэлийн “Хот тохижилтын газар”-ын ажилтнуудад төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Нийслэлийн “Хот тохижилтын газар”-ын ажилтнуудад төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тэдний дунд Нийслэлийн “Хот тохижилтын газар”-ын ажилтнууд багтаж, төрийн одон хүртсэнд олон нийт ихэд талархжээ. 

Ерөнхийлөгчийн зарлигаар Төр, засгийн төв байгууллагад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад орнуудын төрийн өндөр, дээд зочид, төлөөлөгчдийн айлчлал, төр засгийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай ажлыг олон жил нэр төртэй гүйцэтгэж байгаа Б.Туул "Үйлчилгээний гавьяат ажилтан "цол хүртсэн байна. 

Түүнчлэн, Тохижилд үйлчилгээний байгууллагад 12 жил ажилласан Н.Батмөнх Алтангадас одонгоор шагнагджээ. Түүний хувьд өдгөө 64 настай ч хотоо цэвэрлэх ажилдаа чин үнэнчээр зүтгэж буй хөдөлмөрч нэгэн юм. 

Алтан гадас одонгоор шагнагдсан эрхэмүүд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа,

  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Н.Батмөнх
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин ГВБямбадорж
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер С.Жаргалсайхан
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Х.Цэцэгмаа