Монголчуудын хамгийн дуртай супер баатраар "Хүн аалз" тодорчээ

Монголчуудын хамгийн дуртай супер баатраар "Хүн аалз" тодорчээ

Энэ оны дөрөвдүгээр сард game.co гэх мэдээллийн сайтад дэлхийн нийтийн хамгийн дуртай супер баатарыг тодруулах судалгааг явуулсан байна.

Тус судалгаанд хамрагдсан нийт улс орны 57 нь буюу 48,7 хувь нь "Spider man" буюу хүн аалзанд саналаа өгсөн байжээ. Үүнд манай Монгол улс ч орсон байгаа юм.

Тус баатрын хувьд кино, бичлэг, тоглоомнууд нь олон улсад ихээхэн борлуулалттай, хүлээлтийг үүсгэдэг тул энэ хэмжээнд очсон нь гайхах зүйл биш гэжээ. Харин дараагийн хамгийн алдартай дуртай баатраар "Wonder Woman" сонгогджээ. Тэрбээр  хамгийн өндөр зэрэглэлийн DC супер баатар бөгөөд түүнийг 15 улс орны иргэд дуртай баатраараа сонгосон байна.