Маргааш томоохон худалдааны төвүүд хэвийн ажиллана

Маргааш томоохон худалдааны төвүүд хэвийн ажиллана

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ баасан гарагт буюу маргааш арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амарна.

Эл өдөр улс тунхагласны өдөр тохиох бөгөөд бүх нийтийн амралтын энэ өдөр Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас  зах, худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргахгүй талаар мэдээллээ. Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах бөгөөд зарим нь өөрсдийнхөө дотоод журмаар зохицуулаад амрах, ажиллах эсэхээ шийдээд явах боломжтой гэжээ. 

Харин Нарантуул, Дүнжингарав, Баянлаг ундраа, Барс, Бөмбөгөр зэрэг захууд амрах хүсэлтээ өгсөн бол дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана: 

  • Мишээл экспо 09.00-19.00 
  • Имарт хуваарийн дагуу ажиллана.
  • Баянзүрх зах худалдааны төв 10.00-19.00 
  • Баянзүрх 2 худалдааны төв 10.00-19.00 
  • Сандэй худалдааны төв 10.00-20.30
  • Гранд плаза 10.00-21.00
  • Сандэй 2 10.00-20.00
  • Улаанбаатар их дэлгүүр 10.00-21.00
  • Улсын их дэлгүүр 09.00-21.30 
  • Амгалан захын махны тасаг 08.00-20.00 
  • Амгалан захын барааны тасаг 10.00-20.00
  • Алтжин бөмбөгөр /шөнийн зах 10.00-22.00