Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад шагнал, цол тэмдэг гардууллаа

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад шагнал, цол тэмдэг гардууллаа

Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласан”-ы 97 жилийн ойн  өдрийг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж алба хаагчдад шагнал, цол гардуулах арга хэмжээ өнөөдөр /2021.11.25/ Цагдаагийн ерөнхий газрын Хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид оролцсон юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар 1, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 60, хугацааны болон хугацааны өмнө 2386 алба хаагч цол шагнагдаж мөрдсөө гардан авлаа.