Энэ арваннэгдүгээр сарын 23-ны өдөр /2021.11.23/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг ОБЕГ-ын алба хаагчид хүлээж аваад байсан билээ.
Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм.
Тэгвэл түүний автомашиныг сумын таваас зүүн урд зүгт 45 км-ын зайтай байхад олж тогтоосон бол өчигдөр /2021.11.24/ Р-ийг 12 цагт иргэн М-ийнд хоносон байхыг олж, эрлийг ажиллагааг зогсоожээ.