БНМАУ-ыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг батласан ӨДӨР ТОХИОЖ, нийтээр АМАРЧ байна

БНМАУ-ыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг батласан ӨДӨР ТОХИОЖ, нийтээр АМАРЧ байна

Өнөөдөр /2021.11.26/ бүх нийтийн амралын өдөр тохиож байна. Учир нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/-ыг тунхаглаж, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргаж байжээ.

Тус үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ хэмээж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтож, улсын сүлд, далбаа, тамга зэргийг батласан байдаг. Иймд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9 -д “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”-нд бүх нийтээр амарна гэж даажээ.