АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд “Улс тунхагласны өдөр”-ийг тэмдэглэн, талархаж байгаагаа мэдэгдлээ

АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд “Улс тунхагласны өдөр”-ийг тэмдэглэн, талархаж байгаагаа мэдэгдлээ

Өнөөдөр /2021.11.26/ Улс тунхагласны баярын өдөр тохиож байгаа билээ. Тус өдрийг тохиолдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческ өөрийн цахим хуудаснаа Монгол дээл өмсөж, уламжлалт маягаар ширээ засан баярлан өнгөрөөж байгаа зураг нийтэлсэн байна.

Тэрбээр, “Талархлын баярын мэнд! Элоиса бид хоёрт маш их талархах зүйл бий, тэр дундаа манай улстай ийм халуун дотно харилцаатай Монгол Улсад АНУ-ыг төлөөлөн ажиллаж байгаадаа талархаж байна” гэжээ.