БНСУ-д метроны зам дээр хүн дайруулж, зарим хөдөлгөөнийг түр зогсоожээ

БНСУ-д метроны зам дээр хүн дайруулж, зарим хөдөлгөөнийг түр зогсоожээ

Өчигдөр /2021.11.25/ орон нутгийн цагаар 19:26 цагийн орчимд БНСУ-ын Сөүл хотын метроны зам дээр нэг хүн тус тээврийн хэрэгсэлд дайруулж, амь насаа алдсан осол гарчээ.

Тодруулбал, тус хотын метроны 1-р шугамын Чонрёнри болон Хуиги буудлын хоорондох хэсэгт өндөр настай хүн дайруулсан байна. Одоогоор ослын шалтгааныг зөвшөөрөлгүй метроны зам хөндлөн гарах гэж байсан гэж үзэж байгаа бөгөөд цагдаа нар мөрдөн шалгалтыг ажиллагаа явуулж байгаа аж. Тус ослын улмаас хэд хэдэн чиглэлийн метронууд 30 орчим минут зогсож, одоо хэвийн горимд шилжсэн гэжээ.