ВИДЕО: Дэлхий рүү ирэх сүүлт од, солирыг замаас нь зайлуулах туршилтын хөлөг амжилттай хөөрчээ

ВИДЕО: Дэлхий рүү ирэх сүүлт од, солирыг замаас нь зайлуулах туршилтын хөлөг амжилттай хөөрчээ

Хүн төрөлхтөнийг ирээдүйд учирч болзошгүй аюул, эрсдэлээс аврах NASA-гийн “DART” төслийн сансрын хөлөг өчигдөр/2021.11.25/ “Falcon-9” хөөргөгч пуужингийн тусламжтай сансарт амжилттай хөөрлөө.

Уг хөлөг нарны аймгийн уудамд 10 сар гаруй аяласны эцэст 2022 оны есдүгээр сарын сүүлээр 6.8 сая милийн зайд орших “Didymos” нэртэй сүүлт одны жижиг дагуул “Didymoon”-ийг тусгай обьектоор мөргөх юм. “Didymoon” нь нэг хөл бөмбөгийн талбайтай дүйцэхүйц хэмжээтэй. Туршилт амжилттай болвол “Didymoon” өөрийн тойрог замаас бага хэмжээгээр хазайх аж. Хэрэв ийм үр дүнд хүрч чадвал ирээдүйд дэлхийд  аюул учруулж болох аливаа сүүлт од, сансрын объектийг зайлуулах боломжтой болох юм.