Г.Алтантүрүү: Багын найзыг минь Б.Тунгалагийн хүү болгоод баахан түгээжээ

Г.Алтантүрүү: Багын найзыг минь Б.Тунгалагийн хүү болгоод баахан түгээжээ

25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн дугаарт Б.Тунгалаг хэмээх эмэгтэй орж олны хайр, хүндэтгэлийг нэлээдгүй хүлээсэн билээ. Харин өчигдөр/2021.11.26/ тус нэвтрүүлгийг хөтөлдөг байсан сэтгүүлч "Г.Алтантүрүү, Б.Тунгалагийн хүүтэй уулзжээ" гэх зураг цахим сүлжээнд нэлээдгүй түгсэн. 

Тэгвэл энэ талаар Г.Алтантүрүү өөрийн цахим хуудастаа залруулга хийжээ. Тэрбээр “Багын найзыг минь Б.Тунгалагийн хүү болгоод баахан түгээжээ. Овортой царайтай миний л буруу байхдаа. Хүүхэд шиг царайтай гээд найзыгаа ч буруутгалаа. Батаа маань харь нутгаас сүр дуулиантай ирлээ дээ. Тунгалагийн хүүхдүүдийн хувьд нас биед хүрсэн эрчүүд болсон. Өөрийнхөө хоёр хүүд хүсдэг хамгийн сайн сайхныг тэр хоёртоо хүснэ. Уулзахын ерөөл өргөе дөө” гэжээ.