Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн талд өндрөөс хүн унасан тухай дуудлага өчигдөр/2021.11.27/ 15:16 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход “Алтай констракшн” ХХК-ийн шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын цахилгаан шатны хонгилоос тус барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Өрнөх хүч” ХК-ийн ажилтан А/26 настай, эрэгтэй/ А унаж нас барсан байдалтай байжээ. Улмаар алба хаагчид цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.