Хүүдээ зодуулсан иргэн эмчлүүлж байгаад нас баржээ

Хүүдээ зодуулсан иргэн эмчлүүлж байгаад нас баржээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүдээ зодуулсан иргэн эмчлэгдэж байгаад нас барсан хэрэг энэ сарын 12-ны өдөр гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын зургаадугаар багийн иргэн 71 настай эрэгтэй Ю.Н-ийг түүний төрсөн хүү 35 настай Н.Б гэгч нь зодож гэмтээжээ.

Улмаар гэмтсэн иргэн  Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хоёр хоног эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй амьсгал хураажээ. Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба шалгалтын явцад сэжигтэн Н.Б нь согтуурсан байсан нь тогтоогджээ.