ВИДЕО: БНСУ-д суугаа Консулын зүгээс "Монгол охиныг дарамталсан хэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна" гэж мэдэгдэв

ВИДЕО: БНСУ-д суугаа Консулын зүгээс "Монгол охиныг дарамталсан хэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна" гэж мэдэгдэв

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодон, хүчээр согтууруулах ундаа уулгасан хэрэг болсон талаар Солонгос улсын MBC телевиз мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хэргийн талаар БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын тэргүүн Ц.Өнөрзаяа мэдээлэл өгөв. Тэрбээр, "Энэ арванхоёрдугаар сарын 01-ны өдрөөс нэгэн сургуулийн дунд ангийн сурагч БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж шуугиж эхэлсэн. Тус хэрэг нь энэ оны долдугаар сард гарсан. Хэрэг гарсны дараах өдөр хохирогч охины ар гэр цагдаагийн газар мэдээлснээр хэргийг бүртгэж, мөрдөн байцаалтын ажлыг явуулж эхэлсэн байна.

Энэ хэрэгт нийт БНСУ-ын дөрвөн сурагч байсан нь тогтоогдсон. Дөрвөн сурагчийн хоёр нь гэмт хэрэг хүлээх, насанд хүрээгүй гэх шалтгаанаар хаасан. Харин үлдсэн хоёрыг хэрэг хүлээх чадвартай тул өнгөрсөн аравдугаар сарын 21-ны өдөр прокурорт шилжүүлсэн. Бид бол хохирогч охины гэр бүл болон цагдаагийн газар, цаашлаад хүний эрхийн байгууллагтай хамтран ажиллаж байна. Мөн хохирогч охины ар гэр шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа болон давж заалдахаа илэрхийлсэн. Цаашид ч бид энэ хэргийн талаар яаж өрнөх талаар анхааран ажиллах болно" гэв. 

ВИДЕО: