МУГТ Б.Энх-Оргил БНХАУ-ын тулаанч Тан Кайтай Дэлхийн аваргын бүсний төлөө тулалдана

МУГТ Б.Энх-Оргил БНХАУ-ын тулаанч Тан Кайтай Дэлхийн аваргын бүсний төлөө тулалдана

МУГТ Б.Энх-Оргил энэ оны 12 дугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох “ONE 174: Shanghai” тэмцээнд тулалдахаар болжээ.

Тодруулбал, “One Championship” холбооны 70 кг жингийн дэлхийн аварга, бүсний эзэн Тан Кайтай тулалдахаар болжээ. Тан Кай нь өдгөө 30 настай бөгөөд мэргэжлийн замналдаа 16 ялалт байгуулж, 3 удаа хожигдож байжээ. Харин Б.Энх-Оргил 2025 оны 12 дугаар сард аварга болсноос хойш анхны аваргын бүс хамгаалах тулаанаа өнгөрсөн долдугаар сарын 31-нд Тайландын Бангкок хотын "Lumpinee Stadium"-д хийж Азербайжаны 10-0 амжилттай яваа тулаанч Элбек Алышовд ялагдаж аваргын бүсээ алдаад байсан юм.