Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирчээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс есдүгээр сарын 09-13-ны өдрүүдэд нийт 1315 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 898-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж есөн хүний амь нас хохирсон байна. Үүнээс найман хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж хоёр хүүхдийн амь нас хохирчээ.

Тухайлбал, 2019.09.09-ний 17.10 цагийн орчим Завхан аймгийн Баянтэс сумын Бужир 1-р баг /сумын төвийн 5-р хэсэг/ шороон замд Toyota Land Cruiser-80 автомашины жолооч Л нь явган зорчигч 1.5 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг хохироосон байна.

Мөн 2019.09.11-ний өдрийн 12 цагийн орчимд  БЗД-н 28 дугаар хороо Хужирбулангийн зам, “Тэгш хэм” супер маркетын урд замд Subaru Forester автомашины жолооч Ө нь явган зорчигч 13 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.