Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болж байна

Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болж байна

"Light up Mongolia" Монголын хамгийн том лазер гэрлийн шоу арга хэмжээ яг одоо Сүхбаатарын талбайд болж байна.

Тус шоуны арга хэмжээнд 30 жилийн өмнөх болон одоо, ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшлийг гэрлийн хүчээр бүтээн босгож, олон нийтэд толилуулж буй юм. Өөрөөр хэлбэл, бид 30 жилийн өмнөх саарал ордон болон өнөөгийн бодит ордон хоорондын цаг хугацааны ялгааг бодитоор мэдрэх юм байна.

Олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй толилуулж буй Монголын хамгийн том лазер гэрлийн шоу 19:00 цагт эхлэсэн юм.

Түүнчлэн Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сор болсон уран бүтээлчид Монголын хамгийн том тайзан дээрээс уран бүтээлээ хүргэнэ.