Ангараг гарагийн Гранд хавцлаас их хэмжээний ус олсон талаар Европын сансар судлалын агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, 2016 онд тус агентлаг болон Роскосмос хамтран “ExoMars Trace Gas Orbiter” гэх хөлгийг хөөргөж байсан бөгөөд тус хөлөг нь Ангараг гариг дээрх усыг илрүүлсэн байна. Одоогоор ус нь хавцлын системийн гадаргын доор мөс хэлбэрээр байгаа гэжээ. Үүнийг илрүүлэхийн тулд хөлгийн “frend” гэх төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлсэн байна.
ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтран зохиогч Алексей Малахов "Бид хөрсөнд хэчнээн хэмжээний ус байгааг түүний ялгаруулж буй нейтроныг харж дүгнэж болно" гэж мэдэгджээ.
Мөн мөс хэлбэрээр оршиж байгаа нь дэлхийн мөнх цэвдгийн бүсүүдтэй маш төстэй бөгөөд байнгын бага температурын улмаас хуурай хөрсний дор мөс хэлбэрт хадгалагдаж байгаа гэсэн байна. Иймд эрдэмтэд мөсийг хайлж, ус хэвээр үлдээх, нөхөн сэргээгдэх нөхцөлийг бүрдүүлэх тусгай арга техникийг туршиж эхлэхээр болсноо мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC