"Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол" үргэлжилж байна

"Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол" үргэлжилж байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол" үргэлжилж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг есөн үе шаттай явуулжээ. 

Тус Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Г.Эрдэнэбулган, Б.Амартүвшин, Ч.Отгонсүрэн, Б.Даваажав нарыг тодруулсан байна.