Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй тэлж буй “Хүннү Эйр” ХХК нь агаарын хөлгийн паркаа орчин үеийн, өндөр бүтээмжтэй, шинэ төрлийн AW139 маягийн хос хөдөлгүүрт нисдэг тэргээр өргөжүүлжээ.
Энэхүү техник технологийн шинэчлэл нь тус компанийн хувьд бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгний албаны үйл ажиллагааг цоо шинэ шатанд гаргах, дотоодын агаарын тээвэр болон тусгай үүргийн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг олон улсын стандартын дагуу улам бүр бэхжүүлэхэд чиглэсэн стратегийн чухал алхам болж байгаа юм.
Дэлхийн агаарын тээврийн салбарт олон талт үүрэг гүйцэтгэх чадвар, аюулгүй байдлын үзүүлэлтээрээ тэргүүлдэг энэхүү шинэ төрлийн агаарын хөлгийг паркдаа нэгтгэснээр “Хүннү Эйр” ХХК нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж, иргэний нисэхийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах суурийг тавьж байна. Компани нь шинэ агаарын хөлгийн ашиглалт, бэлэн байдал болон үйл ажиллагааны хөгжлийг хангах хүрээнд мэргэжлийн өндөр ур чадвартай нисэх бүрэлдэхүүнээр багаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.