ВИДЕО: Австралийн хөгжмийн чартын эхний тавд шувуудын жиргээ орсноор поп оддыг унагаж байна

ВИДЕО: Австралийн хөгжмийн чартын эхний тавд шувуудын жиргээ орсноор поп оддыг унагаж байна

Австралийн ховордсон шувуудын жиргээнээс бүрдсэн цомог нь тус улсын Ариа хөгжмийн чартуудын эхний тавд багтжээ.

Тодруулбал, Тус шувуудын жиргээ нь дэлхийн алдарт “Абба”, “The Weeknd” болон зул сарын бэлэг тэмдэг гэгдэх Мэрайя Кэригийн дуунуудыг давж гарсан үзүүлэлттэй байгаа аж. Тэгвэл Австралийн “BirdLife Australia” компанийн бүтээсэн тус цомогт Австралийн нэн ховордсон 53 зүйлийн шувууны дуу, авиаг багтаасан бөгөөд зэрлэг ан амьтдын дуу хураагч Дэвид Стюартийн 30 гаруй жилийн хугацаанд цуглуулсан зэрлэг амьтдын ховорхон сонсогддог дуу чимээг ашигласан аж. Тус цомог энэ арванхоёрдугаар сарын 03-нд худалдаанд гарч, гарсан даруйдаа том үр дүнд хүрсэн байгаа нь түүхэнд бичигдэж байгааг онцолсон байна.

Эх сурвалж: BBC

ВИДЕО: