БНСУ-ын цэрэг татлагын агентлаг үүрэгт албаа хаахаас зугтаасан 342 хүний мэдээллийг нийтэд зарлажээ

БНСУ-ын цэрэг татлагын агентлаг үүрэгт албаа хаахаас зугтаасан 342 хүний мэдээллийг нийтэд зарлажээ

Өчигдөр /2021.12.16/ БНСУ-ын Засгийн газрын цэрэг татлагын агентлагаас цэргийн алба хаахаас зугтаасан гэгдэх 342 хүний мэдээллийг нийтэд нээлттэй хэлбэрээр зарласан байна.

Тодруулбал, тус улсын цэрэг татлага маш хатуу бөгөөд 2 жил цэргийн алба хаах ёстой гэж үздэг. Харин цэрэг татлагаас удаа дараа бултсан, гадаад улс руу оргон зайлсан, орлуулах хэлбэрээр хаагаагүй залуусын нэр, нас, гэрийн хаяг зэргийг 2016 оноос жил бүр вэб сайтдаа нийтэлдэг аж. Энэхүү арга хэмжээ нь цэргийн албанаас зугтагчдыг нийгмийн зүгээс жигшүүлж, эх орон, ард иргэдээсээ урваж байна хэмээн үзэж цаашид ийм хандлага гаргахгүй байх зорилготой гэжээ.