"Говь" ХК-ийн АНУ дахь ноолуурын онлайн дэлгүүр албан ёсоор нээгджээ

"Говь" ХК-ийн АНУ дахь ноолуурын онлайн дэлгүүр албан ёсоор нээгджээ

"Говь” ХК-ийн албан ёсны салбар дэлгүүр өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотноо нээгджээ. 

Нью Йоркын цагаар өчигдөр өглөөний 09:00 цагт www.us.gobicashmere.com онлайн дэлгүүр үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн байна. Ноолуурын хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч зах зээлд нэвтрэн орж, АНУ дахь хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам ойртууллаа хэмээн тус компанийнхан онцолж буй юм. 

“Говь” компани АНУ-д нэрийн дэргүүр нээхээсээ өмнө бүтээгдэхүүнээ франчайзинг хэлбэрээр экспорлож ирсэн байна. Одоо АНУ-ын бүх мужид 24-48 цагийн дотор хүргэж өгөх ажээ.