Туул голын эрэг дээрээс цогцос олджээ

Туул голын эрэг дээрээс цогцос олджээ

Өнгөрсөн бямба гарагт Туул голоос эрэгтэй хүний цогцос олджээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд харьяалагдах туул голоос цогцос гарсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Хан-Уул дүүргийн харьяат 65 настай эрэгтэй Ж-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.