Монголын жүдочид Узбекистанд бэлтгэл хийнэ

Монголын жүдочид Узбекистанд бэлтгэл хийнэ

Энэ сарын 28-30-нд /2022.01.28-30/ Олон улсын жүдо бөхийн холбооны 2022 оны цувралын анхны гранпри тэмцээн “Одивелас гранпри 2022” Португал улсад болно.

Тэгвэл тус тэмцээнд манай улсаас 21 тамирчин оролцох бөгөөд уг багийг гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар дасгалжуулах аж. Манай тамирчид Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж, тэндээсээ Португалийг зорих юм.