Талбай дээр жолооны үнэмлэх олгож, жолоочийн оноо шалгаж байна

Талбай дээр жолооны үнэмлэх олгож, жолоочийн оноо шалгаж байна

Яг одоо Төв талбай дээр Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа агентлаг, хууль хүчний байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг болж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хаясан гээсэн жолооны үнэмлэх олгож, ял шийтгэл шүүлгэх, шалгуулах, жолооны үнэмлэх олгох, жолоочийн оноо, цагдаад өгөх бүх төрлийн гомдол мэдээлэл хүлээж авах зэргээр маш олон төрлийн төрийн үйлчилгээг нэг дор шийдэж байна. Мөн цэрэг, цагдаагийн тусгай үзүүлбэр, нохойн үзүүлбэр зэрэг олон тоглолт болж байна.