Ж.Эрдэнэбат: Дүүтэйгээ хамтарч мөнгө угаасан гэх талаар шалгаж байгаа

Ж.Эрдэнэбат: Дүүтэйгээ хамтарч мөнгө угаасан гэх талаар шалгаж байгаа

Ерөнхий сайд асан,  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 1463 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч. “Алтай Констрашкн”-ны Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан тухай мэдээлэл зарим хэвлэлд гараад байгаа.

Энэ талаар түүнээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тодруулахад “Намайг АТГ-аас шалгаагүй. Дүүтэйгээ хамтарч мөнгө угаасан гэх талаар хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа. Хувьдаа авсан байна уу, үгүй юу гэдгийг нь тодорхой болох байх. АТГ-аас надад эрүүгийн хэрэг үүсгээгүй” гэсэн тайлбар өгчээ.