Таксины мөнгөнөөс болж маргалдан жолоочийн аминд хүрчээ

Таксины мөнгөнөөс болж маргалдан жолоочийн аминд хүрчээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр /2022.01.13/ таксины жолоочийн амь насыг санаатайгаар хохироож, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайж баривчилжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 42 настай иргэн Б такси үйлчилгээ эрхэлж 20-21 насны дөрвөн иргэнийг Толгойт руу хүргэж явахдаа тэдэнтэй таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар дээрх дөрвөн этгээд жолооч Б-г бүлэглэн цээжин тус газарт хутгалж, улмаар хохирогч шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран тэднийг илрүүлж, дайчлан баривчилсан байна. Такси үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 




Улаанбаатарт 22 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө