Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөөдөр /2026.09.27/ Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумд, Булган, Архангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.