Улаанбаатарт 29 градус дулаан байна

Улаанбаатарт 29 градус дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө хална.

2019 оны 05 дугаар сарын 21-ний 20 цагаас 05 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  9-11 градус, өдөртөө  28-30 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.  Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 28-33 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө