ХЭРГИЙН ГАЗАР: “Таксины жолооч амиа алдсан” гээд цагдаа нар байшингийн дээвэр, булан тохойг шалгаж байсан гэв

ХЭРГИЙН ГАЗАР: “Таксины жолооч амиа алдсан” гээд цагдаа нар байшингийн дээвэр, булан тохойг шалгаж байсан гэв

Энэ сарын 13-ны өдөр /2022.01.13/ Сонгинохайрхан дүүрэгт такси үйлчилгээнд явж байсан 41 настай иргэн Б-тэй 19-21 насны дөрвөн залуу "таксины мөнгө"-нөөс болж маргалдан, улмаар бүлэглэн түүний амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Иймд бид хэрэг явдлын талаар үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас тодруулан хүргэх, орой үдшийн цагаар гэрэлтүүлэггүй, камержуулалтгүй газраар иргэд болон такси үйлчилгээ эрхлэгч иргэд анхаарал болгоомжтой явахыг анхааруулах, цаашлаад камер гэрэлтүүлгийг гэр хороолол орчимд нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тодруулах үүднээс тус нийтлэлийг хүргэж байна.

-"ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН" ЭСЭХЭЭ САНАХГҮЙ БАЙНА ГЭЖЭЭ-

Хэргийг тодруулбал,  өнгөрөгч Пүрэв гараг /2022.01.13/-ийн үүрийн 05:49 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д Б нь бусдад "цээжин тус газар"-таа хутглуулсан шархтай ирээд эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад амиа алдлаа гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай шалгалтын ажиллагааг эхүүлсэн байна. Ингээд тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан байж болзошгүй Сонгинохайрхан дүүргийн харьяат 20 настай эрэгтэй Т, 21 настай эрэгтэй О, 19 настай эрэгтэй Э, 20 настай эрэгтэй Т нарыг СХД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шуурхай ажиллаж олж тогтоожээ.

Харин тус хэрэг явдал Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн чанх урд авто зам дээр болжээ. Иймд цагдаагийн алба хаагчид тус газарт үзлэг, нэгжлэг хийж нотлох баримтуудыг цуглуулж байгаа бололтой. 

Ойролцоох үйл ажиллагаа эрхэлж буй газрууд

Учир нь тус газарт худалдаа эрхэлж буй албан бус эх сурвалжуудаас бид энэ талаар тодруулахад, “Өчигдөр /2022.01.13/ 11 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид ирээд, энэ хавийн хүмүүсээс “ойр хавьдаа хутга хараагүй юу” гэж асуугаад байсан. Бас энэ орчмыг сайн шалгах хэрэгтэй байна гээд ойр хавийн дээвэр дээр гарч, бүх булан тохойг үзэж, шалгасан” гэсэн юм.

Харин өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Хэрэг үйлдсэн гэх залуус тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хүний амь насанд халдсан тухайгаа санахгүй байна гэх утгатай зүйлийг мэдүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн "Толгойт" орчимд гэрэлтүүлэг, камержуулалт муу. Одоогоор хэргийг үйлдсэн нь 20 настай Т болох нь тогтоогдсон байж болзошгүй байгаа” гэсэн юм. Иймд иргэд болзошгүй аюулаас сэргийлж, такси үйлчилгээнд явахдаа анхаарал болгоомжоо алдахгүй байхыг анхааруулж байна.

хэрэг болсон газрын хажуу талд байрлах автобусны буудал




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө