Сурагчдаа хүчирхийлсэн Сэлэнгийн багш нарт ял оноожээ

Сурагчдаа хүчирхийлсэн Сэлэнгийн багш нарт ял оноожээ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-ны шөнө /2021.01.25/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн гурван багш нийлж, хоёр сурагч охиныг Зүүнхараад байрлах “Нарны өртөө” зочид буудалд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан байдаг.

Тодруулбал, Мандал сумын “Ерөнхий боловсролын II сургууль”-ийн англи хэл, биеийн тамир, газар зүйн багш нар уг хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Тэгвэл тус багш нарт сум дундын шүүхээс ял оноож шийдвэрлэсэн байна.