Осол аваар их гардаг автозамын "хар цэг"-үүдэд шар дарцгийг байршуулжээ

Осол аваар их гардаг автозамын "хар цэг"-үүдэд шар дарцгийг байршуулжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрсөн оны есдүгээр сараас “Шар дарцаг” аяныг хэрэгжүүлж эхлээд буй. Тус аяны хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдийн ойр орчимд байх замуудад шар дарцаг байрлуулсан.

Хүүхэд тэрхүү шар дарцгийг зам хөндлөн гарахдаа барьж хэвшсэнээр жолоочид илүү тод харагдаж, болзошгүй зам тээврийн ослоос өөрийгөө хамгаалах боломжтой болсон юм. Тэгвэл “Шар дарцаг” аян хүрээгээ тэлж, зөвхөн сургуулиудаас гадна томоохон зах, худалдааны төв, осол аваар байнгын давтамжтай гардаг авто замуудад байршиж эхлээд байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар зам тээврийн осолд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь хар бараан хувцастай байдаг аж.

Хар бараан хувцастай явган зорчигч шөнийн цагаар жолоочид тод харагддаггүй учраас осолд өртөх нэгэн шалтгаан болдог байна. Харин үзэгдэх орчин хязгаарлагдлагдмал, гэрэлтүүлэггүй тэдгээр газраар зам хөндлөн гарахдаа иргэн та шар дарцаг барьж хэвшсэнээр өөрийгөө болон өрөөлийг зам тээврийн ослоос хамгаалах боломжтой.  Тодруулбал, шар дарцагны гол хэсэгт байх фосфор нь шөнийн цагт гэрэлтэж, явган зорчигчийг жолоочид илүү тод харуулдаг байна. “Шар дарцаг” аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш осол аваарын болон хүн гэмтсэн дуудлага мэдээлэл 21,4 хувиар буурчээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө