Онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав, мэргэжилтэн н.Одхүү нар зам тээврийн ноцтой осол гаргажээ

Онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав, мэргэжилтэн н.Одхүү нар зам тээврийн ноцтой осол гаргажээ

Өнгөрсөн сарын эхээр Гашуунсухайт боомтын замд Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны мэргэжилтэн н.Одхүү согтуугаар автомашин жолоодон явж байхдаа осол гаргаж хоёр хүнийг гэмтээжээ.

Улмаар тус хоёр хүнийг нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчирсан байна. Мөн н.Одхүүгийн өөрийнх нь биеийн байдал муу, одоо “Гэмтэл”-д хэвтэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүгээр ч зогсохгүй Цагдаа нар хэргийн газар дээр хийсэн үзлэг хийхэд түүний унаж явсан “Harrier” маркийн автомашинаас их хэмжээний мөнгөн тэмдэгт олджээ.

Хэрэг явдал үүгээр дууссангүй. Энэ сарын 6-ны өдөр Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав генерал өөрийн жолоочийн хамт тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй УБО 33-86 дугаартай хар өнгийн “Land Cruiser-200” автомашинаараа Замын-Үүдийн чиглэлд явж байгаад урсгал сөрж, УНЦ 54-77 дугаартай “Honda Inspire” маркийн автомашиныг мөргөжээ. Ослын улмаас хоёр хүн гэмтсэн бөгөөд нэгийнх нь биеийн байдал муу байгаа гэх мэдээлэл байна.  Эх сурвалжийн хэлж буйгаар эдгээр хэргийг бүх шатанд их л нууцалж байгаа аж.