"Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай бичлэгийг өнгөрөгч нэгдүгээр сарын 24 /2020.01.24/-ны өдөр олон нийтийн сүлжээнд байршуулсан байдаг.
Харин тус бичлэгт зураг, дүрс нь багтсан 52 настай иргэн Г амиа хорлосон байдалтай олдсон байдаг. Учир нь амь хохирогч нь тус бичлэгээс болж сэтгэл санааны хямралд орж, амиа егүүтгэсэн байж болзошгүй гэдэг. Иймд анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, П.Шинжээравданг 600 мянган төгрөгөөр торгох ял, А.Дарьсүрэнд хоёр жилийн хорих ял, нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Тэгвэл саяхан тэдэнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.