Өмнө нь хүний амь бүрэлгэж, танхайрч байсан этгээд айлын 34 адууг хулгайлжээ

Өмнө нь хүний амь бүрэлгэж, танхайрч байсан этгээд айлын 34 адууг хулгайлжээ

Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутгаас адуу хулгайлж, заримыг нь нядлан борлуулсан бүлэг этгээдийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн саатуулжээ.

Улмаар Төв аймаг дахь Цагдаагийн газрынханд хүлээлгэн өгч мөрдөн байцаалтыг нь үргэлжлүүлэхээр болсон байна. Хэргийг 35, 45 настай А, Б нар өөр нэг бус хүнтэй хамтарч уг хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож буй агаад дээрх дүүрэг, аймгаас хулгайлсан 34 адууг Хэнтийн нутаг руу тууж, бэлчээрт тавыг нь нядлан, мах, ширийг нь борлуулсан гэнэ. Уг хэрэгт холбогдсон дээрх хоёр хүн ямар нэг ажил хийдэггүй, А өмнө нь мал хулгайлсан, танхайрсан, хүний амь санаатай бүрэлгэсэн хэрэгт гурван ч удаа ял шийтгүүлж байсан аж. Б ч ялгаагүй, хүний амь хөнөөсөн, эд зүйл хулгайлсан хэрэгт дөрвөн удаа ял шийтгүүлээд суллагдсан болохыг цагдаагийнхан тогтоосон байна.