Энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн алба хаагч эхнэрээ хардалтын улмаас зодож амийг хөнөөжээ

Энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн алба хаагч эхнэрээ хардалтын улмаас зодож амийг хөнөөжээ

Өчигдөр /2022.01.19/ Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 05:00 цагийн орчимд эхнэрээ хардалтын улмаас зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, хэрэг гарсан газар цэргийн ... дугаар хотхоны байр байсан бөгөөд нөхөр болох Н 44 настай эрэгтэй нь цэргийн алба хаагч /тэргүүн ахлагч/ цолтой нэгэн байжээ. Тэрбээр энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд байх хугацаандаа эхнэрээ хардаж зодсоноор тус хэрэг гарсан байж болзошгүй гэв. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ