Э.Бат-Үүлийн асуудлаар Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт албан тоот хүргүүлжээ

Э.Бат-Үүлийн асуудлаар Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт албан тоот хүргүүлжээ

Ардчилсан намаас өнөөдөр /2022.01.20/ 4/11 ээлжит хэвлэлийн хурлаа хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, “Э.Бат-Үүл даргын хэрэгт намын зүгээс тайван хандсан. Шүүх шударга шийдээсэй гэж бид хүлээсэн. Гэтэл шийдэхгүй удлаа. С.Зоригийг алсан юм шиг гүтгэн гуйвуулж, үр хүүхдэдээ тендер авч өгсөн гэх суртал ухуулга хийсэн. Хуулийн байгууллага үнэнийг нотлох баримтын үндсэн дээр шийдэх байх гэж бид хүлээсэн. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа ял шийтгэл өгсөн байна. Эрх баригчид хөөн хэлэцэх хугацааны хуулийг баталж, өөрсдөө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэргээ хаалгасан. Иймээс УИХ дахь АН-ын дарга Д.Ганбатын зүгээс Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт албан тоот хүргүүлсэн”  гэж мэдэгдлээ.  




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө