Олон нийтийн газар цэцгийн сав руу бие зассан иргэнд шийтгэл оногдуулжээ

Олон нийтийн газар цэцгийн сав руу бие зассан иргэнд шийтгэл оногдуулжээ

Энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр /2022.01.13/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхоны урд байрлах авто зам дагуу байрлуулсан цэцгийн саванд 30-35 орчим насны эрэгтэй бие засаж буй зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Цагдаагийн байгууллагаас дээрх зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан байна.