ТОДРУУЛГА: Автомашинд хүүхэд байхад нь  ачиж явсан ачилтын компанийн эрхийг ТЦА-наас хүсэлт ирэхээс өмнө цуцалчихсан байсан

ТОДРУУЛГА: Автомашинд хүүхэд байхад нь ачиж явсан ачилтын компанийн эрхийг ТЦА-наас хүсэлт ирэхээс өмнө цуцалчихсан байсан

Энэ сарын 18-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлгийн урд автомашинаа түр зогсоож, хүүхдээ үлдээн, эмнэлэг орсон иргэний автомашиныг хүүхэдтэй нь хамт ачсан хэрэг гарсан гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, иргэн Ц 10 настай хүүхдээ үлдээгээд автомашинаа асаалттай орхиж, эмнэлэг түр орох хооронд ачигч компаниас автомашиныг хүүхэдтэй нь хамт ачиж явсан байна. Тус хэргийг иргэний гомдлын дагуу Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас шалгаж, журам зөрчсөнийг тогтоосон байна. Улмаар ачигч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газарт Тээврийн цагдаагийн албанаас хүргүүлсэн байдаг.

Тэгвэл Нийслэлийн автозамын хөгжлийн газраас хүүхэдтэй нь цуг ачиж явсан гэх ачилтын компанийн тухай мэдээлэл гарсан даруйд буюу /2022.01.19/-ны өдөр үйл ажиллагаа явуулах эрхийг ажиллан цуцалсан байжээ.

Харин Тээврийн цагдаагийн албанаас эрхийг цуцалсан өдрийн орой буюу цуцалсан хойно хүсэлт явуулсан байна гэв. Учир нь холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ