Аж ахуй нэгж, айл өрхийн цонхоор нэвтэрч хулгай хийдэг 8 этгээдийг баривчиллаа

Аж ахуй нэгж, айл өрхийн цонхоор нэвтэрч хулгай хийдэг 8 этгээдийг баривчиллаа

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн өөр нэг бүлгийг НЦУГ- ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн уржигдар орой илрүүлжээ.

2020 оны арваннэгдүгээр сараас хойш айлын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны вакум цонхоор нэвтэрч, хаалгыг нь эвдэн орж эд зүйл хулгайлсан 23-35 настай найман залуугийн 70 удаагийн үйлдлийг цагдаагийнхан тогтоогоод буй аж. Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн нэг холбогдогч Б-гийн гэрт нэгжлэг хийхэд хулгайлсан байж болзошгүй зөөврийн компьютер, проектор, зөөврийн санах ой, гурван бурхан олдсон байна. Тэрбээр өмнө нь мөн л эд зүйл хулгайлсан хэрэгт гурван ч удаа ял сонссон бол өөр нэг холбогдогч нь бас энэ төрлийн хэрэгт шийтгүүлж байжээ.