Э.Одбаяр, Ц.Чинбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Э.Одбаяр, Ц.Чинбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ

"Nodouble standart" хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2022.01.20/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Учир нь тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан, мөн Э.Одбаяр нь Дорнод аймагт бусдыг дайрч, гэмтээсэн гэмт хэргийн талаар мэдээлэхдээ бусдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутган шүүхсэн юм. Тэгвэл дөнгөж сая шүүх шийдвэрээ гаргаж, тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө