УБТЗ-ын дарга Э.Хэрлэн зарим удирдах албан тушаалтнуудаа сольж, “Б.Цогтгэрэлийн хүн” гэх хүмүүсийг ХАЛЖЭЭ

УБТЗ-ын дарга Э.Хэрлэн зарим удирдах албан тушаалтнуудаа сольж, “Б.Цогтгэрэлийн хүн” гэх хүмүүсийг ХАЛЖЭЭ

Саяхан Э.Хэрлэн даргаар нь томилогдсон Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэг ХНН хэдийнэ "бужигнаад" эхэлжээ. Тодруулбал, АТГ-аас УБТЗ-ийн албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан. Ж.Пунцаг нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, УБТЗ ХНН-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Цогтгэрэлийн хүн гэгддэг байна.

-Б.ЦОГТГЭРЭЛИЙН ГЭХ ЗАРИМ ХҮНИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ-

Тэгвэл шинэ оны өмнөхөн УБТЗ  ХНН-ийн даргаар томилогдсон Э.Хэрлэн нь тус албанд очсон даруйдаа хэд хэдэн чухал томилгоо хийжээ. Тодруулбал, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Г.Ганболдын оронд Тээвэр зуучийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг, Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдоржийн оронд Хөдөлгөөний албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан С.Цэвээндоржийг, НЗТ буюу  Замын орлогч дарга Х.Амгалангийн оронд Улаанбаатар татах хэсгийн орлогч даргаар ажиллаж байсан н.Гантөмөр нарыг томилсон байна.

УБТЗ ХНН-ын дарга Э.Хэрлэн нь Хэнтий аймгийн гаралтай гэдэг. Энэ утгаараа дээрх томилгоо нь үүнтэй холбоотой гэх “бор шувуу” төмөр замд нисч эхэлсэн байна.

Харин Д.Амарбаясгалан гэх хүнийг Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч даргаар томилсон нь нэлээд хэл ам дагуулж байгаа аж. Учир нь түүний томилгоонд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон хууль сахиулах байгууллагыг өдгөө удирдаж буй нэгэн эрхэм нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага ч тус байгууллагад гарах болсон байна.

Мөн удирдах албан тушаалаас нь буулгасан нэр бүхий зарим хүн нь Б.Цогтгэрэлийн томилуулсан, түүний “хүн” гэх тодотголтой эрхмүүд байгаа аж.  

Ямартай ч нэг хэсэг олны анхаарлаас хол байсан УБТЗ-ын бужигнаж, том жижиг томилгоонууд ид явагдаж байгаа аж. Түүнчлэн Э.Хэрлэн даргыг төмөр замын гэрээт ажилчдыг ч нэг өдөр зэрэг тушаал гаргаж халсан гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө