“Ж.Пунцаг шиг хүн цалингаар Ланд-300 автомашин авах хэцүү” гэжээ

“Ж.Пунцаг шиг хүн цалингаар Ланд-300 автомашин авах хэцүү” гэжээ

АТГ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан талаар бид өчигдөр /2022.01.20/ мэдээлсэн. Учир нь ковидын энэ хүнд цаг үед нэг вагоныг оочер дайруулахад 200 сая төгрөгийн авлига яригддаг болсон гэх мэдээлэл бий.

Харин Ж.Пунцагийг авилга, албан тушаалын хэрэгтэй холбогдуулж саатуулсан байж болзошгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар Монголын төмөр замчдын  үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт ярилцлага өгсөн байна.

Тэрээр, “Би Ж.Пунцагт хувийн өш хонзон байхгүй. Би АТГ-т энэ талаар гомдол гаргасан. Ж.Пунцаг бол намын томилгоотой шахуу, дээр нь найз нөхдийн буянгаар төмөр замд анх орж ирж байсан хүн” хэмээжээ. Мөн тэрээр, “Хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж харагдаад байна, шалгаач гэж АТГ-т хандсан. Энэ хүний төмөр замд байсан амьдрал, орж ирснээс хойш яаж ажилласныг би мэднэ. Авдаг цалин нь ийм машин авах хэмжээнд хүрэх үү, үгүй юү гэдгийг хүн юм чинь шинжинэ.

Ж.Пунцаг бол ирээд зургаахан жил ажиллахад ингэж авахаар хүнд хардах өнцөг төрнө шүү дээ. Өөрөө тайлбарлахдаа, “Би урд нь Ланд-200-тай байсан” гэсэн. Тийм л дээ, түүнийгээ ч ямар зарчмаар авсныг мэдэхгүй. Түнийгээ зарж зээлээд “Ланд-300”-гаа авсан гэдэг юм. Мэдээж тийм асуудал хүнд байх ёстой байх. Гэхдээ Ж.Пунцаг шиг хүний цалингаар, цаанаа дэмжлэг болох компанигүй бол үүнийг авах хэцүү” хэмээжээ.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө