Золбин нохой, муурны устгал эхэлсэн тул тэжээвэр амьтдаа гадагш гаргахгүй байхыг анхааруулж байна

Золбин нохой, муурны устгал эхэлсэн тул тэжээвэр амьтдаа гадагш гаргахгүй байхыг анхааруулж байна

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулсан байдаг. Харин энэ жил эзэнгүй ноход, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.

Тиймээс нэгдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд 3 байгууллагын 9 машин техник 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр нохой, муур устгалын ажлыг эхлүүллээ. Дээрх хугацаанд гэрийн тэжээвэр муур, нохойгоо иргэд уяж гадагш гаргахгүй байх талаар мэдээлэл хүргүүлсэн. Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй. Тэдний өсөж буй шалтгаан нь гэр хорооллын айлууд нохой, муурынхаа үржлийг хянадаггүй, замбараагүй үржүүлж байгаатай холбоотой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө