ШУУРХАЙ: Ж.Пунцагийг өнгөрсөн шөнө суллаж, гадуур шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ж.Пунцагийг өнгөрсөн шөнө суллаж, гадуур шалгаж эхэлжээ

АТГ-ын алба хаагчид Мягмар гараг /2022.01.19/-ийн орой Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан байдаг. 

Учир нь Ж.Пунцаг ачааны вагоны оочер, дараалалд өөрчлөлт оруулж, авилга, албан тушаалын хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа гэж буй. Мөн зарим эх сурвалж “Ж.Пунцаг нь цалингаараа Ланд-300 автомашин худалдаж авах боломжгүй” гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн шөнө /2022.01.21/ Ж.Пунцагийг сулласан байна. Тодруулбал, түүнийг 48 цаг саатуулсан бололтой. Харин зарим эх сурвалж, “түүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдэгдлээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө