УБТЗ-ын ТУЗ-ийн гишүүн В.Токаревыг авлигын хэргээр ОХУ-д баривчилжээ

УБТЗ-ын ТУЗ-ийн гишүүн В.Токаревыг авлигын хэргээр ОХУ-д баривчилжээ

ОХУ-ын Зам тээврийн дэд сайд болоод Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын Ерөнхий хороо /Төлөөлөн удирдах зөвлөл/-ны Оросын тал гишүүн В.Токарев авлигын хэргээр өнөөдөр /2022.01.23/ баривчлагдсан байна.

Учир нь тэрээр 500 сая рублийн хахууль авсан нь нотлогдсон тул эхний удаад 3 сар хорих шийдвэр гаргасан байна. В.Токарев нь олон удаа манай улсад ирж байсан төдийгүй, 2020 оноос эхлэн УБТЗ ХНН-ийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байгаа ажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.