ВИДЕО: Автомашинаа ачуулсан иргэд төлбөрөө төрөөс нэхэмжилж болох уу

ВИДЕО: Автомашинаа ачуулсан иргэд төлбөрөө төрөөс нэхэмжилж болох уу

Нийгмийн буруу хэм хэмжээг хуулиар хязгаарлах зөв ч тэр нь “цоорхой”, бас Үндсэн хууль зөрчсөн байж болохгүй.

Сүүлийн үед автомашин ачиж шилжүүлэх журмын дагуу ачилтын компаниудын үйлдлээс хэрээс хэтэрч, иргэдийн автомашиныг асаалттай бүр дотор нь хүүхэд байхад авч явсан хэрэг гарч олны дургүйцлийг ихээхэн хүргээд байгаа. Тэгвэл тус Автомашин зөөж шилжүүлэх журмыг анх ХЗДХ-ийн сайдаар ажиллаж Д.Дорлигжав 2015 онд баталж байсан бол, тус журмыг 2019 онд Ц.Нямдорж шинэчилсэн байдаг.

Тус гаргасан шийдвэр Үндсэн хуулийг зөрчсөн, цаашлаад автомашинаа ачуулсан иргэд ачилтын компани төлсөн мөнгөө “төрөөс нэхэмжилж болох” нөхцөл ч харагдаж байгаа юм. Учир нь Үндсэн хуулийн 16.3-д “Монгол улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заажээ.

ВИДЕО: