“Ланд 300 автомашин хууль бусаар авсан гэх баримтыг нотлуулахаар” Ж.Пунцаг цагдаад ханджээ

“Ланд 300 автомашин хууль бусаар авсан гэх баримтыг нотлуулахаар” Ж.Пунцаг цагдаад ханджээ

Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулаад, энэ сарын 21-ны орой сулласан байдаг. Учир нь түүнийг авилга, албан тушаалын хэргээр шалгаж байж болзошгүй байгаа юм. Мөн нөгөө талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Баяраа, “Ж.Пунцаг шиг хүн цалингаараа Ланд-300 автомашин авах хэцүү” гэж мэдэгдэж буй.

Харин Ж.Пунцаг нь “одоо унаж байгаа Ланд-300 автомашиныг хууль бус орлогоос авсан гэх ямар баримт байгаагаа нотлуулахаар” Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол өнгөрөгч арваннэгдүгээр сарын 04 /2021.11.04/-ны өдөр гаргажээ.

Тэрээр гомдолдоо,

  • Ж.Пунцаг миний биеийг төмөр замын вагоныг хэзээ хаана хэн гэж хүнд ямар үнээр худалдсан болохыг нотлох,
  • Миний одоо унаж байгаа Ланд 300 автомашиныг хууль бус орлогоос авсан гэх ямар баримт байгаагаа нотлох
  • Намайг вагон зардаг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцдог, хамаатай гэх хэн гэж хүний ямар мэдээлэл, ямар баримт байгааг хуулийн байгууллагад гаргаж өгөх
  • Миний бие Улаанбаатар төмөр замд 5 жил ажиллахадаа гэр бүлийн ямар асуудлаа нийгэмлэгийн буюу байгууллагын ямар хөрөнгөөр хангаж хууль зөрчсөн болохыг тус тус нотлохыг шаардаж байна” гэжээ.

Ж.Пунцагийн цагдаад гаргасан гомдол