Ц.Анандбазарыг үргэлжлүүлэн шалгаж байна

Ц.Анандбазарыг үргэлжлүүлэн шалгаж байна

Хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр мөн Бага тэнгэрийн аманд эзэмшсэн газраа зориулалтын бусаар ашигласан, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө