Зам тээврийн ослоор 11 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна

Зам тээврийн ослоор 11 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.22-23-ны өдрүүдэд нийт 597 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 458 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгджээ. Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж  3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 148 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 101, орон нутагт 48 зөрчил илрүүлсэн нь өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдээс 7.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлсэн 6 осол бүртгэгдэж,  8  хүн гэмтэж бэртсэний 6 гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж гэмтэж бэртсэн 5 осол бүртгэгдсэний 3 явган зорчигч байна. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг  бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба